АРХАНГАЙ: Хариуцлагатай ажилласан санхүүгийн ажилтнуудад тэтгэмж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-30 16:48:38

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ-аас сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Санхүүгийн албаны дарга, мэргэжилтэн, нягтлан бодогч, ойн анги, орон нутгийн төсөвт байгууллага болон орон нутгийн өмчит ААТҮГ-ын дарга нарыг хамруулан төсөв захирагч, санхүү бүртгэлийн ажилтнуудын сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 

Хоёр өдөр үргэлжилсэн энэ сургалтаар аймгийн 2024 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар ярилцсан юм.


Энэ хүрээнд Аудит, хяналт шалгалтаар зөрчил дутагдалгүй, төсөв санхүүгийн сахилга хариуцлагатай, төсвийн хууль журмыг хэрэгжүүлсэн,


- Д.Ундармаа /Өгийнуур сумын Санхүүгийн албаны дарга/

- Б.Отгонбаяр /Чулуут сумын Төрийн сангийн мэргэжилтэн/

- Г.Гантамир /Тариат сумын ЕБС-ийн нягтлан бодогч/

- Н.Буянжаргал /Эрдэнэбулган сумын 1-р цэцэрлэгийн нярав/

- Ц.Оюунсүрэн /Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн нярав/

нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит таван сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгов.


Мөн бүртгэл санхүүгийн үр дүнгээр сүүлийн гурван жил бусдыгаа манлайлан ажилласан Төвшрүүлэх, Цэцэрлэг сумын санхүүгийн албанд тус бүр гурван сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийн бичгийг олголоо.

Related news