“Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая” хөтөлбөрт 50 гаруй оюутан хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:06:07

УИХ-ын гишүүн бөгөөд Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнийн санаачилсан хөтөлбөрт энэ жилийн хувьд Өмнөговийн 50 гаруй оюутан залуус хамрагдан батламжаа гардан авлаа.

Хөтөлбөр хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнгөрсөн оны 4-р сард төрийн ордонд 850 оюутны чуулга уулзалт зохион байгуулсан юм. Энд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлагууыг оруулсан ба зөвхөн диплом өвөрлөөд хүний амьдралын баталгаа баталгаажих бус цаашдаа ажлын байраар тухайн төгсөгчийг хангах нь чухал гэдгийг онцлон аймаг сумдын удирдлагуудтай уулзуулан төгсөөд орон нутагтаа ажиллах гэрээг хамтран байгуулсан юм. Улмаар энэ жил тэдгээр гэрээ байгуулсан оюутнуудаас шалгарсан оюутнууд ийн батламжаа гардан авлаа.

Эдгээр хүүхдийн 10 нь аймагтаа, сум бүрт 2 оюутан сургуулиа төгсөөд ажиллахаар гэрээ байгуулсан байна. Мөн энэ үеэр Өмнөговийн 50 шилдэг бизнесмэн оролцсон нь бие биедээ итгэх итгэл төрсөн, оюутнууд  ч сургуулиа төгсөөд нутагтаа эргээд ажиллахад ажлын байр нь ч баттай болж ирсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид ч ярьж байлаа.

    Өмнөговь  аймаг  С.Сумьяа

 

Related news