Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-11 10:40:55

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна.


Уг уулзварыг дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоо байгаа дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх, авто зам доогуур орсон ус хангамж, ариутгах татуургын шугамыг хүчитгэж хамгаалах, холбооны болон цахилгааны худаг сувагчлалыг хамгаалах, шилжүүлэх, шинээр байгуулах, авто замын борооны ус зайлуулах шугамыг шинээр барих зэрэг инженерийн шугам сүлжээний ажлыг хийх юм. 

 

Тухайлбал, дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дулааны худаг хоорондын сувагчлал, газар шороо, ухмалын ажил, худгийг төмөр бетоноор цутгаж байгаа аж. 

Related news