Нутгийн зүүн хагаст өнөөдөр бага зэрэг сэрүүсэж, бороо цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун
өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр,
нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир
орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9-+14
градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +12-+17
градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22-+27 градус, бусад нутгаар
+17-+22 градус дулаан байна.
Нутгийн зүүн хагаст өнөөдөр бага
зэрэг сэрүүсэж, бороо цас орно.