Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 8-нд гарсан ойн түймрийг өнөөдөр 08:00 цагт бүрэн унтраасан тухай ОБЕГ мэдээлэв.
Түймрийг унтраахад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын "Хан-Уул", “Баянгол" нөхөрлөл, "Онон-Балж" байгалийн цогцолбор газрын 236 хүн, 29 автомашин, техник хэрэгсэлтэй ажиллажээ.
Түймэрт урьдчилсан байдлаар 7300 гаруй га талбай өртсөн байна.