“Европын өдөрлөг-2025” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-05-13 09:34:19

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Европын өдөрлөг-2025”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ амралтын өдөр буюу 2025 оны тавдугаар сарын 17-ны бямба гарагт зохион байгуулна.


Европын өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

-Европын улс орнуудын өвөрмөц соёлтой танилцан, амттан хоол ундаа амтлах

-70 гаруй асарт Европын Холбоо болон тус Холбооны гишүүн орнуудын ЭСЯ, соёл боловсролын байгууллагууд, бизнес эрхлэгчид, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа үр дүнтэй танилцах

-Европт суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжуудын тухай мэдээлэл авах

-Шенгений визийн талаарх бодит зөвлөгөө, аяллын мэдээлэл авах

-Эрасмус+ тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчидтэй уулзаж, тэдний туршлагаас сонсох боломжтой юм.


Мөн тайзнаа бүтэн өдрийн турш үргэлжлэх соёл урлагийн нээлттэй, үнэ төлбөргүй хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг: facebook, instgaram, twitter, веб хуудаст зочлон хүлээн авах боломжтой.


Хөгжилтэй, хэрэгтэй, сонирхолтой мэдээллээр дүүрэн энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж, Европын өдрийг хамтдаа тэмдэглэхийг зохион байгуулагчид урилаа.

Related news