Хөвсгөл аймгийн хамгийн өндөр уул нь Бүрэнхаан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-14 11:24:20

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 14  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын чанх хойд хэсэгт ОХУ, Монгол Улсын хилийн дагуу 70 орчим км үргэлжлэх зүүн Саяны нурууны салбар уулсын нэг бол Бүрэнхаан уул юм.


Бүрэнхаан уул нь гантиг чулуулгаас тогтсон. Хоёр улсын хил дээр оршдог Бүрэнхаан уул Хөвсгөл аймгийн хамгийн өндөр ууланд тооцогддог бөгөөд оргил нь 3491 метр өндөртэй мөнх сарьдаг юм.


Мөн Бүрэнхаан уул 2000 метрийн өндөрт хүртлээ ой модоор хучигдсан бөгөөд орой хэсэг нь мөнх цас, мөс, гантиг чулуунаас бүрддэг, хэд хэдэн жижиг мөсөн голтой.

 

 

Related news