ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр суманд энэ жил 20 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-16 14:08:19

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд энэ жил 20 мянган мод бут тарихаар төлөвлөсөн байна.

Хаврын мод тарих өдрүүдээр тус суманд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж шинээр зургаан га талбайд 7000 гаруй, нөхөн тарилтаар 2000 мод бут тарилаа.

 

Энэ жилийн хувьд хувийн хэвшлийн байгууллагууд болон өрхүүд, хамт олноороо нэгдэн мод тарих ажилд идэвхтэй оролцож байна. Банкуудын холбоо, 1986-1989 оны төгсөгчид өөрсдийн санаачилгаар 300 гаруй мод бут тарьсан бол БНСУ-ын “Ханнара” ТББ-аас Их монгол цэцэрлэгт хүрээлэнд 1000 гаруй нарс тарилаа.


Арвайхээр сумын ЗДТГ-аас дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд өрх бүрийг мод бут сөөг тариалахыг уриалж байгаа юм. 

Related news