ОРХОН: Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэгийн уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэгийн 2-р улирлын ээлжит уулзалт 5 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн БОЭТ-д боллоо.
Уулзалтад Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Сонгдо, Бриллиант, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий аймгийн БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд оролцож үзлэг, зүрхний хэт авиан оношилгоо, хүнд хэлбэрийн титэм судсан дотуурх эмчилгээний онол, дадлага хосолсон ажлын байран дээрх судсан дотуурх мэс засал эмчилгээний сургалтыг зохион байгууллаа.
Нийгэмлэгийн зүгээс Орхон аймгийн БОЭТ-ийн судсан дотуурх мэс заслын баг хамт олон 1000 дахь оношилгоо, эмчилгээг амжилттай хийсэн батламж гардууллаа.