ХӨВСГӨЛ: Дэлгэрмөрөн гол дээгүүр дүүжин гүүр тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-05-19 11:15:30

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын "Бүтээлч Хөвсгөлийнхөн" хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд үндэсний соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.


Тус цогцолбор нь 3 үндсэн бүсээс бүрдэх бөгөөд хүүхэд, залуучууд, иргэд, жуулчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх шинэ төв болно.


Тухайлбал танин мэдэхүйн бүсэд ёс заншлын хэсэг, түүх, соёлын дурсгалын хэсэг, аялал жуулчлалын бүс, угтах талбай, үйл ажиллагааны талбай, үндэсний худалдаа, үйлчилгээний хэсэг багтана.


Харин амралт зугаалгын бүсэд тоглоомын талбай, тайван амралтын хэсэг, спортын тоглоомын талбай, үндэсний хоолны хэсэг, дүүжин гүүр, арлын амралтын бүс байгуулна.

 

Related news