УВС: Байгальд ээлтэй ангийн сурагчид 2 тонн дахивар цуглуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-19 16:43:06

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хяргас сумын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд "Байгальд ээлтэй анги" шалгаруулах уралдаан зарлаад байна.


Тус сумын ЗДТГ-аас Байгаль орчны тасагтай хамтран хүүхэд багачуудын байгаль орчны мэдлэгийг дээшлүүлэх, хогоо ангилан ялгадаг болох, хүүхдүүдэд зөв хандлага төлөвшүүлэх, хог хаягдлын хэмжээг багасгах зорилгоор энэхүү уралдааныг зарлажээ.


Уралдааны хүрээнд ангиуд хог хаягдлаа ангилан ялгаж хэвшихийн зэрэгцээ ангилсан дахивар түүхий эдээ цуглуулж, тушаасан бөгөөд энэхүү уралдаанд 8 анги оролцож, 2 тонн дахивар хог цуглуулжээ.


“Байгальд ээлтэй анги” шалгаруулах уралдаан энэ сарыг дуустал үргэлжилнэ. 




Related news