АРХАНГАЙ: Энэ онд 5 га газарт мод үржүүлгийн газар байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-20 15:23:05

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Жаргалант сумын 24 байршлын 2138 га талбайд “Оюу толгой” ХХК 2026-2030 оны хооронд 5,345,000 шинэс тарина.


Энэ ажлын хүрээнд 2025 онд тус компани 5 га газарт стандартад нийцсэн мод үржүүлгийн газар байгуулах, тарьц суулгац бэлтгэх, үржүүлэх, цаашдын үйл ажиллагааг тогтвортой авч явах мэргэжлийн, туршлагатай, чадварлаг, орон нутгийн ханган нийлүүлэгчийг оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьжээ.


Оюу толгой ХХК нь мэдээлэл өгөх уулзалтыг 5 дугаар сарын 23-ны өдөр Арханхай аймгийн ЗДТГ-ын сургалтын танхимд нээлттэй зохион байгуулна.


Тус компани Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Төв аймагт нийт 10.2 мянган га талбайд 20.5 сая мод тарьж ургуулах, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлын зураг төслүүдийг батлуулсан байна.


Related news