ДУНДГОВЬ: Номын баярыг Дэлгэрхангай суманд тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-05-22 19:15:53
altantogos

Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сангаас энэ жилийн номын баярыг Дэлгэрхангай сумын Соёлын төвтэй хамтран тус суманд зохион байгууллаа.  


Номын баярын хүрээнд шинэ номын үзэсгэлэн гаргаж, алтан хонх, номын таавар, оньсого таах, паззель эвлүүлэх зэрэг танин мэдэхүйн уралдаан зохион байгуулж, тэргүүний уншигч хүүхдүүдэд “Номын сайн нөхөр”, “Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг гардуулжээ.


"Номын сайн нөхөр"  шагналаар тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангийн суралцагч А.Буяндэлгэр, Ү.Төрбаяр, “Д.Нацагдорж тэмдэгтэн" шагналаар 9 дүгээр ангийн сурагч Г.Энх-Орчлон, Б.Нарансолонго нар шагнуулсан байна.


С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан үйлчилгээгээ сумын иргэд, хүүхэд багачуудад ойртуулах зорилгоор 2024 онд 35 дахь удаагийн номын баярыг Дэрэн суманд тэмдэглэж байсан бол энэ жил Дэлгэрхангай суманд ийнхүү тэмдэглэлээ. 


















Related news