Зээл төлүүлэх сарын аян зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэтрэлт их байгаатай холбоотойгоор “Зээл төлүүлэх сарын аян” зарлалаа.
Аян энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд 34 зээлдэгчийн 63 сая төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх зорилготой ажээ. Хэрэв сарын хугацаанд зээлээ эргэн төлөхгүй бол Зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу гэрээг нь цуцалж Шүүхийн байгууллагад хандах гэнэ. Сум хөгжүүлэх сангийн зээл 2011 оноос олгож эхэлсэн бөгөөд 311 зээлдэгч нэг тэрбум төгрөгийн зээлийн эргэлтийн сан бүрдүүлсэн байна.
Б.Оюун-Эрдэнэ