СЭЛЭНГЭ: Салхины хурд зарим үед 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-26 15:35:02

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш өдөртөө салхи секундэд 8-13 метр, зарим үед ширүүсч секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

 

Мөн 28-нд нийт нутгаар бороо, хүчтэй салхи, шороон шуурга шуурч эрс сэрүүнэ. 28-наас 29-нд шилжих шөнө зарим сумын нутгаар хур тунадас, уулаараа цас орж, нийт нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед ширүүсч секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө +9+14 градус, өдөртөө +30+35 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед ширүүсч секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө +12+14 градус, өдөртөө +31+33 градус дулаан байна.

 

5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 28-нд ихэнх сумын нутгаар, 29-нд зарим сумын нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

 

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, 28-нд баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед ширүүсч секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө +1+6 градус, өдөртөө +14+19 градус дулаан байна.

 

Related news