ОРХОН: Эрдэнэт хотын анхны дарга С.Цэвээний нэрэмжит танхимтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-29 16:53:39

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордны хүндэтгэлийн танхимыг 1975 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн зохион байгуулагч, Эрдэнэт хорооны даргаар томилогдон ирж байсан Самбуугийн Цэвээний нэрэмжит болголоо. 


Тэрээр 1976-1985 онд Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар арав орчим жил үр бүтээлтэй ажилласан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрдэнэт хотын анхдагчдын нэг, Эрдэнэтийн хүндэт иргэн юм. 


Самбуугийн Цэвээн нь Эрдэнэтийг аж үйлдвэрийн шинэ төв болгох, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотын тээвэр, холбоо, худалдаа, үйлдвэр үйлчилгээний бүхий л салбарыг байгуулах, ажиллах боловсон хүчнээр хангах, иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөл бүрдүүлэх ажлыг эхнээс нь зохион байгуулсан анхны хотын дарга байв.



.


Related news