Улаанбаатар-Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-31 10:44:29

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Цар тахлаас хойш таван жил зогссон Улаанбаатар-Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг зургаадугаар сарын гуравны өдрөөс аялж эхлэхээр боллоо.


Хамгийн анхны зорчигчийн галт тэрэг Бээжингээс энэ сарын 3-нд хөдөлж 4-ний өдөр Улаанбаатарт ирнэ. Цаашдаа мягмар гараг бүрийн 07.27 цагт Бээжингээс хөдөлж лхагва гараг бүрийн 14.35 цагт Улаанбаатарт ирэх аж.  Харин пүрэв гараг бүрийн 07.18 цагт Улаанбаатараас хөдөлж, баасан гараг бүрийн 14.35 цагт Бээжинд очих юм.

 

 

Related news