Хөрөнгийн бирж 8 848 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-04 16:35:08

Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн нийт 8,848 ширхэг хувьцаа арилжив.

 Ингэснээр үнэт цаасны арилжаагаар нийт 11 сая 136 721.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Мөн өдөр MSE ALL индекс 781.73 нэгж болж 0.59 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 328 тэрбум 778 сая 955 248 төгрөгт хүрчээ.

 

 Б.Заяа

Related news