ОРХОН: “Энхийг сахиулагч миний нүдээр“ уралдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-06-03 14:31:52

Баян-Өндөр, 2025 оны зургадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсний 23 жилийн ойн баярын хүрээнд Зэвсэгт хүчний 110 дугаар ангиас зохион байгуулсан тэмцээний ялагчид тодорлоо. 


"Энхийг сахиулагч-Миний нүдээр" гар зургийн уралдаанд 1-р байрыг ерөнхий боловсролын I сургуулийн 3ё ангийн сурагч А.Алтанхүү, 2-р байрыг ерөнхий боловсролын I сургуулийн 1г ангийн сурагч М.Ану, 3-р байрыг ерөнхий боловсролын I сургуулийн 5ё ангийн сурагч Б.Ухаанзаяа шалгарлаа.


"Би энхийг сахиулагч болвол" эсээ бичлэгийн уралдаанд Орхон аймгийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн 10г ангийн сурагч Ш.Энхтэмүүлэн 1-р байр, Эрдэнэт цогцолбор дээд сургууль коосэн коллеж Химийн ангийн 10б анги Н.Нямзаяа 2-р байр, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн мото буудлагын ротын I салааны ахлах байлдагч Д.Өсөхбаяр 3-р байрт тус тус шалгарлаа.





Related news