СЭЛЭНГЭ: Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-04 16:13:52

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах салбарын бодлого, төлөвлөлтийг эргэн харж, хэрэгжилтийг дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын чиглэлийг хамтран тодорхойлох зорилготой юм.

 

Тус зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т хуралдаж байна.

 

Хурлын чиглүүлэгчээр Гамшгийн эрсдэлийн бууруулах орон нутгийн зөвлөлийн ажлын албаны дарга, ОБГ-ын дарга, хурандаа С.Пүрэвсамдан ажиллаж, хурлыг аймгийн ИТХ-ын дарга, ГЭБОНЗ-ийн дарга Г.Бат-Орхон нээж үг хэллээ.

 

Мөн хуралдааны үеэр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлагын тогтолцоо, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын чиг хандлагын талаар ОБЕГ-ын ЭУГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа танилцууллаа.

 

“ГЭБОНЗ-ийн ажиллах журам”, “Боловсролын байгууллагын гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүн”, “2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл” зэргийг хурлын чиглүүлэгч танилцуулж, ГЭБОНЗ-ийн гишүүд санал солилцож байна.

 

Related news