ӨВӨРХАНГАЙ: Цаг агаарын байдлаас шалтгаалж хаврын тариалалт оройтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-06 11:51:20

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн хэмжээнд 18820 га талбайд тариалалт хийх зорилт дэвшүүлснээс 4961 га талбайд тариалалт хийж, 26.3 хувьтай байна.


Үүнд, 3600 га талбайд улаан буудай, 7 га талбайд бусад үр тариа, 282 га талбайд төмс, 167 га талбайд хүнсний ногоо, 0.3 га талбайд жимс жимсгэнэ, 5 га талбайд малын тэжээл, 900 га талбайд тосны ургамал буюу нийт 4961 га  талбайд тариалалт хийжээ.


“Дөрөв, тавдугаар сард цаг агаар тогтворгүй, хүйтэн, хөрсний температур нь үр суух хэмжээнд хүрч дулаарахгүй байсантай холбоотойгоор хаврын тариалалт оройтож эхэлсэн” хэмээн аймгийн ХХААГ-ын Газар тариалангийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Алтанцэцэг ярилаа. 

Related news