Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 0
7 МОНЦАМЭ /. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16-+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +28-+33 градус, бусад нутгаар +21-+26 градус дулаан байна. Ихэнх нутгаар бороо орохгүй цаг агаар тогтуун байна.