ӨМНӨГОВЬ: "Сүү тараг" хөтөлбөрт 6769 хүүхэд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-09 17:09:50

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг бага насны хүүхдийн өсөлт, эрүүл мэндийг дэмжих зорилгоор орон нутгийнхаа хэмжээнд "Сүү тараг" хөтөлбөрийг сүүлийн арав гаруй жил тасралтгүй хэрэгжүүлж байна.

 

Энэ жил өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэг, оношилгоо дүгнэлтийн дагуу 1 хүртэлх насны 4106, 2 хүртэлх насны ихэр 268, 12 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай 1561, жингийн алдагдалтай 834 хүүхэд нийт 6769 хүүхэд "Сүү тараг" хөтөлбөрт хамрагдахаар болжээ.

 

Харин “Сүү тараг” хөтөлбөрт 2022 онд 7031, 2023 онд 7960, 2024 онд 7443 хүүхэд тус тус хамрагдаж байсан юм.


Тус хөтөлбөр хэрэгжсэнээр зорилтот бүлгийн бага насны хүүхдийн өсөлт хөгжил, байнгын асаргаатай хүүхдийн хоол тэжээлийг чанартай, амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүнээр ханган дархлааг нь дэмжиж, хоол тэжээл, сувиллын үйлчилгээг үзүүлснээр бие бялдрын өсөлт хөгжил болон хүүхдийн жингийн хоцрогдол, өвчлөл, эндэгдлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой.

Related news