БУЛГАН: Жаргалантын хүүхдүүд нүүдлийн соёлд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-25 11:04:49

Булган, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Жаргалант хүүхдийн зусланд амрагч багачуудад нүүдлийн ахуй соёл, уламжлалт "Хорол" тоглоом наадгай, "Монголчуудын уламжлалт уяа зангилаа" боловсролын хөтөлбөрийг аймгийн Орон нутаг судлах музейн хамт олон зохион байгуулсан байна.


Мөн соёлын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд Булган Соёлын ордны зүгээс "Соёл" өртөөг ажиллуулж "Аман соёл", "Шагай наадгай", "Оньсон тоглоом" гэсэн 3 өртөөт өв соёлыг хүүхэд багачуудад сурталчлан таниулжээ.


Амрагч хүүхдүүдэд хөдөлмөрийн боловсрол олгох хүрээнд Нийтийн номын сангаас "Бүтээлч өртөө"-гөөр нүүдлийн ахуй соёлоо сурталчлан таниулах "Ноосоор урлахуй", "Үндэсний дээл" хөтөлбөрүүдээ явуулсан байна.


Музей-уламжлалт уяа зангилаа:






Соёлын ордон- Соёл өртөө



























Related news