СҮХБААТАР: Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замын ажил энэ сард эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-25 13:19:14

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд 2025 онд бүсийн хэмжээнд хийх авто зам, засварт онцгой анхаарч ажиллаж байна. Энэ жил Улаанбаатар- Чингис-Чойбалсан, Баруун-Урт-Бичигт боомт чиглэлд шинээр тавих, засварлах авто замын ажлууд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хийнэ.

 

Үүнд, Баруун-Урт-Бичигт боомт:

1. Сүхбаатар аймгийг Баруун -Урт-Бичигт боомттой холбох 150 км авто зам

   Төсөв: Улсын төсөв

   Явц: Гүйцэтгэгч шалгарсан. 6 дугаар сарын 28-нд ажил албан ёсоор эхэлнэ.

 

Улаанбаатар-Чингис хот:

1. Улаанбаатар-Багануур хооронд 101.3-аас 113.3 дахь км хүртэл нийт 12 км

2. Багануур-Цэнхэрмандал хооронд 178-оос 182 дахь км хүртэл 4 км,

3. 189-өөс 193 дахь км хүртэл /Цэнхэрийн гуанз орчим/ 4км

4. Чандганы талаас Чингис хот хүртэл /285-аас 333 км/ нийт 40 км,

    Төсөв: Дэлхийн банкны санхүүжилт

    Явц: Гүйцэтгэгч шалгарсан

 

Чингис хот-Чойбалсан:

1. Дорнод аймгийн Булган сумын орчим 30 км зам засвар

    Төсөв: Улсын төсөв

    Явц: Ажил эхэлсэн

Тайлбар: Хэдийгээр төсөв нь 3 хуваагдаж тавигдсан ч 30 км-ийн хувьд заавал 3 жил гэхгүйгээр гүйцэтгэгч компани сайн чанартай хийж дуусгавал хөрөнгийг нь шийдэх боломжтой гэдгийг Сангийн яамтай тохирсон байгаа.

2. 50 км авто замын засвар

   Төсөв: Дэлхийн банк

   Явц: Гүйцэтгэгч шалгарсан гэж зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлын албанаас мэдээллээ. 

Related news