Мбаппе хэсгийн сүүлчийн тоглолтод оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-26 12:23:48

МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 26 /РИА Новости/. “Реал Мадрид” багт тоглож буй Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе суулгалт өвчин тусч, эмчлүүлснийхээ дараа багийнхны хамт бэлтгэлд гарчээ.


Гэтэл АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий хэсгийн шатны Австрийн “Зальцург” багтай хийх гурав дахь тоглолтын мэдүүлэгт түүний нэр байсангүй. Н хэсгийн уг тоглолт Филадельфи хотод Улаанбаатарын цагаар баасан гаргийн өглөөний 9 цагт болох юм.


Мбаппе хурц хэлбэрийн суулгалт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тул клубүүдийн ДАШТ-ий хэсгийн шатны Саудын Арабын “Аль-Хилал” /1:1/, Мексикийн “Пачука” /3:1/ багуудтай хийсэн тоглолтуудыг өнжсөн байна. 19-ний өдөр эмнэлэгт хэвтсэн тэрбээр 4-5 кг-аар туржээ. Өчигдөр эмнэлгээс гарсных нь дараа “Реал”-ын ахлах дасгалжуулагч Хаби Алонсо хэлэхдээ, Мбаппе хэсгийн сүүлчийн тоглолтод оролцоно хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч нийгмийн Х сүлжээнд нийтлэгдсэн багийн мэдүүлэгт түүний нэр байсангүй.


Өдгөө 26 настай Мбаппе 2024 оны зун “Реал Мадрид” багт шилжин ирсэн бөгөөд Европын орнуудын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчид олгодог “Алтан шаахай” шагналыг тэрбээр Испанийн Ла Лигт 31 гоол оруулснаар хүртсэн юм.  

Related news