Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-06-30 08:46:56

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол  үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +19-+24 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +26-+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31-+36 градус, бусад нутгаар +23-+28 градус дулаан байна.


Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар өнөөдөр бороо, усархаг аадар бороо орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Related news