СЭЛЭНГЭ: Хушаат сумын төвийг Дархан–Сэлэнгийн авто замтай холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж Хушаат сумын төвийг Дархан–Сэлэнгийн авто замтай холбох хатуу
хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Аймгийн дарга энэ үеэр шаардлагатай
байгаа зарим материалыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Улсын төсвийн 13.6 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа уг замын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 2024
онд эхэлсэн юм.
Энэ онд нийт 16.9 км урттай авто
замын далангийн ажлыг гүйцэтгэж, 2026 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дээрх зам тавьснаар иргэд найдвартай,
аюулгүй, тав тухтай замаар зорчих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ бүс нутгийн эдийн
засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтын ажил болж
байгаа юм.