Нэг болон зоорийн давхарт өргөтгөл барих нь орон сууцны халаалтанд нөлөөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрон сууцны халаалт муу байгаа талаар иргэд Орхон аймгийн ЗДТГ болон “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 7035-3511” утсанд мэдээлжээ.
Үүний дагуу Хотын захирагчийн алба, “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК зарим газруудад шалгалт хийхэд гомдол гаргаж буй оршин суугч гэрийнхээ инженерийн шугам сүлжээний “схем”-ийг дур мэдэн өөрчилсөн, хаалга, цонхныхоо дулаалгыг хийгээгүй, өргөтгөл барьсантай холбоотой байсан аж.
Дулааны хэмжилтийг хийхэд хэвийн буюу гал тогооны өрөөний темпратурт 16-18, бусад өрөөний темпратур 18-21 грудас байсан гэж “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн мэргэжилтэн хэллээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар 2-12, 3-24, 3-8, 3-9 зэрэг байруудад халаалт муу байна. Энэ нь нэг давхрын хэсэгтээ үйлдвэр, үйлчилгээний барилгын өргөтгөл барьсантай холбоотой байна. Үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж мэргэжлийн байгууллагынхан хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ