Хүүхдүүд гамшгаас хамгаалах арга барилд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт анх удаа “Өсвөрийн аврагч 2016” тэмцээн боллоо.
Үүнийг Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Дэлхийн Зөн ОУБ-ын “Эрдэнэт” салбар, БСУГ хамтран зохион байгуулав. Уг тэмцээн мэдлэг сорих асуулт, хариулт, жагсаалын үзлэг, өртөөчилсөн буухиа гэсэн төрлөөр өрнөсөн юм.
Тэмцээний нийлбэр дүнгээр Х.Оюунцэцэг захиралтай “Наран” цогцолбор сургуулийн Б.Даваадалай ахлагчтай өсвөрийн аврагч бүлгэм 15 минут 23 секунд 75 долийн амжилтаар тэргүүлж, шилжин явах Аваргын цом, өргөмжлөл, алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
Удаах байранд Ц.Одгэрэл захиралтай 7 дугаар сургуулийн Б.Бямбарагчаа ахлагчтай өсвөрийн аврагч бүлгэм 15 минут 41 секунд 60 долийн амжилт үзүүлсэнээр орлоо. Гуравдугаар байранд 16 дугаар сургуулийн Ш.Амгаланбаатар ахлагчтай өсвөрийн аврагч бүлгэм орлоо.
Б.Оюун-Эрдэнэ