Хог хаягдлаа ангилан ялгадаг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймаг сүүлийн жилүүдэд хог хаягдлын эсрэг үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.
Тухайлбал, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэр, хоёрдогч түүхий эд худалдан авах цэг байгуулах талаар Улаангом сумын ЗДТГ-аас Улаанбаатар хотын “Элемент” компанитай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Элемент” ХХК Адарганы хогийн цэгийг дарж устган, Увш хар уулын өвөр дахь төвлөрсөн хогийн цэгийн хажууд Хог хаягдлын удирдлагын төвийг барив. Тус хог хаягдлын төвийн үйл ажиллагаа жигдэрвэл гэр хорооллын айл өрхийн хогийг ээлжээр ачих, хоёрдогч түүхий эд болох шил, лааз, хуванцар сав, төмөр, зэс, гууль зэргийг ангилан ялгах, цуглуулах боломж бүрдэж, 10-15 ажлын байр шинээр бий болох юм.
Б.Батхүү
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
6 days
Comments