Салхи говь, тал, хээрийн нутгаар секундэд 14 метр хүрч ширүүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын
хөндийгөөр 0-+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11-+16 градус,
бусад нутгаар +5-+10 градус дулаан байна.
Ихэнх нутгаар ойрын
хоногуудад өдөртөө дулаарна.
Ulaanbaatar