СЭЛЭНГЭ: Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-28 12:26:46

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдын бие, эрүүл мэндийн онцлог болоод бусад үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх эмчилгээ, үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.

 

Энэхүү үзлэгийг ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Даваацэрэнгээр ахлуулсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар хийж байгаа юм.  

 

Үзлэгт Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа алба хаагчид хамрагдаж байна.   

Related news