ХОВД: Хуурайшилтын улмаас гал түймэр гарах эрсдэл өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-31 14:48:34

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар ойрын өдрүүдэд халуун, хөрсний хуурайшилт их байгаа учраас зарим суманд гал түймэр гарах эрсдэл өндөр гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Судалгаагаар Ховд аймгийн Жаргалант, Мянгад, Эрдэнэбүрэн, Алтай суманд хуурайшилтын зэрэг нэн аюултай түвшинд хүрчээ.  

Иймд орон нутгийн иргэд, аялагчдыг гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг Онцгой байдлын газраас зөвлөлөө. Мөн иргэд татсан тамхины ишээ бүрэн унтрааж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, гэртээ зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байхыг анхаарууллаа. 

Related news