Төвийн аймгуудын баруун, говийн зарим газраар аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-02 09:48:54

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын баруун, зүүн  нутгийн зүүн хэсэг, говийн  зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +19-+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32-+37 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +27-+32 градус, бусад нутгаар +23-+28 градус дулаан байна.

Related news