Явган хүний замын шинэчлэл 14 байршилд үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-08-02 10:56:08

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ онд 15 байршилд нийт 59.6 км  явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилнэ. 


Энэ сарын 1-ний байдлаар явган хүний замын шинэчлэл 14 байршилд үргэлжилж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм. Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, явган зам руу оруулж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулжээ.


Шинэ чулуун хавтан барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй алхахад саад болохгүй. Мөн явган замын хавтанг том хэмжээтэй буюу 30см x 60см болон 30см х 30см хэмжээтэй хийсэн аж. Ингэснээр дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саадгүй байх юм. Харин явган замын хуучин хавтангуудыг дүүргүүдэд хүлээлгэн өгч байна.


Related news