ХОВД: Хөөмийн наадмын шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сарын 2-4-ний өдөр Олон улсын хөөмийн зургаадугаар наадам амжилттай болж өндөрлөлөө. Наадамд гадаад, дотоодын 73 хөөмийч оролцож, гоцлол, хамтлаг, хүүхдийн, орчин үеийн гэсэн дөрвөн төрлөөр авьяас, чадвараа сорьсон юм.
Ийнхүү хөөмийн наадмыг зохион байгуулсан нь хөөмийн урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, иргэдэд сурталчлах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой байв. Мөн хөөмийн өлгий нутаг Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойн баяртай уялдуулж байгаагаараа онцлогтой.
Наадмын
шилдэг оролцогчид өчигдөр шагналаа гардан авч, нэгдсэн тоглолт
сонирхуулсан бөгөөд Ховд аймгийн ЗДТГ, Соёл
урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас шилдэг оролцогчийн нэрсийг ийнхүү
танилцууллаа.
Тус наадмын гоцлол төрөлд Ховд аймгийн хөөмийч Х.Ганзориг гранпри шагнал хүртсэн бол хөөмийч Ц.Хаш-Эрдэнэ тэргүүн
байр, Ч.Баатарсүрэн дэд байр, М.Мөнхбат гуравдугаар
байр, Д.Буянтөлх тусгай
байрт шалгарлаа. Харин наадмын хамтлаг төрөлд Ховд аймгийн "Жангар" хамтлаг тэргүүн байр эзэлсэн бол
Хөөмийн наадмын орчин үеийн үзүүлбэрийн төрлөөр тэргүүн байрт Ц.Хаш-Эрдэнэ, дэд байрт Д.Золзаяа, гуравдугаар байрт Д.Басан, тусгай байрт З.Отгонхүү шалгарсан бол хүүхдийн төрөлд Б.Отгончимэг, Халин, Ч.Түвшинбаяр, Жавхаа, Сүлдээ нар тэргүүллээ.
Наадмын хамрах хүрээ, оролцогчдын тоо өмнөх жилүүдээс нэмэгджээ.



