ОРХОН: “Оюутан цэрэг”-үүд тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. "Оюутан цэрэг" хөтөлбөрт Орхон, Хөвсгөл, Булган аймаг, нийслэлийн 100-гаад оюутан залуус цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдан төгсөж байна. Тэднийг цэргийн албанд дасгах, цэргийн мэргэжлийн бэлтгэл, цэргийн мэргэжил олгох, тасаг тоотын жигдрэлтийн сургалт гэсэн 4 үе шаттайгаар сургуулилтад хамруулжээ. Мөн 5, 10, 20, 30 км-ийн марш, хоногийн сургуулийг үе шаттайгаар зохион байгуулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулан эх оронч, оюунлаг, боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой.
“Оюутан-цэрэг” сургалт нь анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ зун 11 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.