П.Тунгалаг ОУОХ-ны комиссын хуралд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-10 12:56:16

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын ээлжит хуралдаан Швейцарь улсын Лозанн хотноо энэ сарын 9-10-нд боллоо.  

Тус хорооны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын 27 гишүүний эгнээнд Монгол Улсын иргэн, МҮОХ-ны ажилтан П.Тунгалаг багтдаг бөгөөд энэ удаагийн хуралд оролцсон байна. Уг хуралдааны үеэр тус комиссын үйл ажиллагааны талаар хэлэлцэж, “2016 IOC Women and Sport” шагналын эздийг тодруулах ёслолын үйл ажиллагаа болжээ.

П.Тунгалаг нь 1999 оноос МҮОХ-нд ажиллаж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн онд тус комисст гишүүнээр сонгогдсон бөгөөд 2015-2016 онд ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комисст Монгол Улсаа төлөөлөх анхны эмэгтэй төлөөлөгчөөр ажиллаж байна.

Д.Өлзий

Related news