Монголын дөрвөн тамирчин байт харвааны ДАШТ-д өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Байт харвааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Гванжу хотод энэ сарын 6-12-нд болно.
Манай улсаас тус тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг нар өрсөлдөнө. Баг тамирчид БНСУ-д бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм.
Ташрамд дурдахад,
гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 54 жилийн өмнө Их Британийн Йорк хотод болсон байт
харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
хүртэж байв.