УВС: Аялал жуулчлалын зөвлөгөөн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Увс аймгийн “Аялал жуулчлалын зөвлөгөөн” энэ сарын 3-ны өдөр “Ойрад” ХЖТ-ын бага танхимд болно.
Зөвлөгөөнөөр “Уул усны диваажин” аялал жуулчлалын төсөл аймгийн ИТХ-аар батлагдсантай холбоотойгоор цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулах юм.
Мөн Монгол улсаас аялал жуулчлалын талаар баримтлаж буй бодлого, e-guide.mn цахим платформын танилцуулга, хэлэлцүүлэг гэх мэт сэдвийн хүрээнд аймгийн аялал жуулчлалын цаашдын бодлого чиглэл, хамтын ажиллагааны талаар зөвлөлдөнө.
Энэхүү зөвлөлгөөнд амралтын газар, кемп, жуулчны бааз, зочид буудал, ресторан зоогийн газар, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгчид, музейн тайлбарлагч, гар урлал, сувинер эрхлэгчид, гэр буудал, морь унуулах, завь түрээслэх үйлчилгээ эрхлэгчид, орон нутгийн хөтөч гэх мэт хүмүүс хамрагдах юм.