Төсвийн зардлыг хэмнэх, бууруулах чиглэлээр албан даалгавар гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-15 10:08:33
oyuka_hu@yahoo.com

“Төсвийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Төсвийн зардлыг хэмнэх, бууруулах зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх” чиглэлээр Орхон аймгийн Засаг даргын Албан даалгавар гарлаа.

Үүнд байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах замаар орон тоо, цалин, урсгал зардлыг бууруулах, бүтцийн өөрчлөлт болон чиг үүрэг дахин хуваарилсаны дагуу орон тооны хэмнэлт гарсаны улмаас цалингийн сан болон бараа үйлчилгээний бусад зардлын хэмнэлтийг байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад зарцуулах санал ирүүлэх. Мөн 2016 оны 9 дүгээр сарын еснөөс хойш ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст 3 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох, албан тушаалтны гар утасны зардлыг төрөөс санхүүжүүлэхгүй байх, шинээр тавилга худалдаж авахгүй байх. Төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, төсвийн хөрөнгөөр шинээр автомашин худалдаж авахгүй байх зэрэг 14 заалт бүхий албан даалгавар гарчээ. Үүнийг хэрэгжүүлж ажиллахыг төсвийн шууд захирагч нарт үүрэг болгов.

Б.Оюун-Эрдэнэ

Related news