Ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-09 08:38:58

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Манай орны ихэнх нутгаар  өнөөдөр хур тунадас орохгүй дулаан байх талаар ЦУОШГ-аас мэдээллээ.


Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.


Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2-+3 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр +4-+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14-+19 градус, бусад нутгаар +9-+14 градус дулаан байна.

 

Related news