Хархорум хотын ногоон бүсэд 550 мянга гаруй мод тариад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-10-06 10:10:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст, навчит мод, сөөг тарьж ургуулахаар төлөвлөөд байна. 


Одоогоор төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 мянга гаруй мод тариад байгааг БОУАӨЯ мэдээллээ.


Ойн газраас Ногоон бүс байгуулах ажлыг байгууллагуудад танилцуулж, талууд алдаа оноогоо ярилцан туршлага хуваалцжээ. Хархорум хотод мод, сөөг тарьж, ургуулах арчлан хамгаалах ажил гүйцэтгэгчдийн тарьсан мод, сөөгийн нэр төрөл, гарал үүсэл, ургалтын хэлбэр зэрэг модны үндсэн үзүүлэлт, ургалтыг тогтоох, тоолох, ургах магадлалыг тооцохоор Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн бүрэлдэхүүн энэ сарын 2-10-нд албан томилолтоор ажиллаж байгаа аж. 


Related news