MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ОРХОН: Хотын гэрэлтүүлгийг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-13 13:29:15

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 13/ МОНЦАМЭ/.Орхон аймгийн энэ оны хөрөнгө оруулалтын нэг томоохон ажил нь авто зам болон явган замын гэрэлтүүлгийн шинэчлэлийн ажил юм. 


Нийт 7 байршилд авто зам дагуух 275, явган зам дагуу 105 нийтдээ 380  гэрэлтүүлгийг шинэчлэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Мөнх номгон” ХХК гүйцэтгэлээ. 


Өмнөх жилүүдэд хэсэгчлэн болон урсгал засвар, шинэчлэл хийж байсан бол энэ жил 100 хувь шинэчилж буйгаараа онцлогтой.

 

Байршлаар нь авч үзвэл Сүмтэй уулзвараас Холбооны уулзвар,  Барилгачингийн уулзвараас Холбооны уулзвар хүртэл, Зуун айлаас Хойд дугуй,  5-1р байрнаас Орос элчин,  Жастын уулзвараас Булган гарах зам дагуу,  Орхон молл худалдааны төвөөс Орос элчин хүртэл гэрэлтүүлгийг  шинээр суурилууллаа. 


Хотын  гэрэлтүүлэг  шинэчлэлийн үр дүнд орчны аюулгүй байдал, ялангуяа оройн болон шөнийн цагийн хөдөлгөөнд  эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 


Мөн шинээр суурилуулсан гэрэлтүүлэг нь хотын өнгө үзэмжийг сайжруулах, орон нутгийн онцлогийг шингээсэн хоёр төрлийн гэрэлтүүлэг юм.





Related news