ӨМНӨГОВЬ: Нийт 171.8 га талбайд тариалалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-17 12:58:20

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Энэ оны есдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд 171.8 га-д талбайд тариалалт хийжээ.


Тус аймгийн хэмжээнд нийт 171.8 га талбайд тариалалт хийснээс 56.7 га-д төмс, 95.5 га-д бусад хүнсний ногоо, 19.6 га-д таримал тэжээл тариалсан байна.


Энэ нь өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад төмс 2.4 га, таримал тэжээл 1.9 га, хүнсний ногоо 3.7 га талбайгаар өсжээ.


Аймгийн хэмжээнд 700 орчим иргэн, аж ахуйн нэгж газар тариалан эрхэлж байна. 

Related news