ӨНӨӨДӨР: “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-23 07:21:15

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


09:00 цагт: “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс”  хэлэлцүүлэг НҮБ-ын байранд болно. 

09:00 цагт: Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал Корпорэйт зочид буудалд болно. 

11:00 цагт: УИХ-ын Байнгын хороод хуралдана.  

11.00 цагт: Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, гишүүд дэмжигчдийн төлөөлөл Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулагдах ёстой сангийн мөнгөнөөс 543 тэрбум төгрөгийг ковидод зарцуулсныг хэн тоносон болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 18 мянга гаруй ажилчдын төлөөлөл тэмцэлд нэгдэх болсон талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Сэтгэлээ чагнах” өдөр "Сэтгэл бол эрхтэн" 10-19 насны өсвөр үе, залууст зориулсан сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх өдөрлөг Edu Park-д болно. 

11:30 цагт: Монголын шатрын холбооноос Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ. 

14:00 цагт: Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, профессор, шинжлэх ухааны доктор, М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол олгох ёслол МУИС-ийн Эрдмийн танхимд болно. 

-Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр тохиож байна.

-Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног үргэлжилж байна. 

-“Одиссей” пластик хүүхэлдэйн жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулж байна. 

-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.


Хилийн чанадад: 

Португал улсын Ерисейра хотод зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл олны хүртээл болно. 

Цюрихийн Ритберг музейд “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Австралийн Сидней хотод Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран "Mongolia Day" өдөрлөгийг зохион байгуулж байна.

Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31-нийг хүртэл  үргэлжилнэ.


Орон нутагт:

Сэлэнгэ: "Мандал лиг” волейболын тэмцээн болж байна. 

Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зайидний орчин аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Related news