Антибиотикийн зохистой хэрэглээ сургалтын хөтөлбөр боловсруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-16 15:18:57

“Антибиотикийн талаарх мэдлэгийг сайжруулах” сэдэвт дэлхийн 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд АШУҮИС-ийн багш нар “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэх, нянгийн эсрэг эм, түүний дотор антибиотикийн зохистой хэрэглээ” сэдэвт ажлын байран дахь тасралтгүй сургалтын хөтөлбөр, интерактив сургалтын цогц материалыг боловсрууллаа.

Мөн Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгийн эмийн эмчилгээг зохицуулах хорооны гишүүдэд “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэх, нянгийн эсрэг эм, түүний дотор антибиотикийн зохистой хэрэглээ” сургалт зохион байгуулав.

Сургалтаар “Эмнэлэгт бичил биетэн эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх”, “Нянгийн эмэнд тэсвэржих механизм”, “Нянгийн эмэнд мэдрэг байдлыг тодорхойлох шинжилгээний арга”, “Нян эмэнд тэсвэржилтийн Монгол орны нөхцөл байдал, антибиоти-кийн чанарын ерөнхий төлөв”, “Халдварт өвчин ба нянгийн эсрэг эмчилгээ”, “Бөөр, шээсний замын эмгэг ба антибиотикийн зохистой хэрэглээ”, “Амьсгалын эрхтний эмгэг ба антибиотикийг зохистой хэрэглэх нь”, зэрэг сэдвээр мэдээлэл өглөө гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Related news