ОРХОН: “Иргэдийн оролцоо-төлөөлөгчийн манлайлал-төрийн үйлчилгээ” өдөрлөг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Иргэдийн оролцоо, төлөөлөгчийн манлайлал, төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөгийг 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулна.
Тус өдөрлөгөөр аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагаа, 2025 оны Хурлын байгууллагын тайлан болон аймгийн ЗДТГ-ын газар хэлтэс, ОНӨБ-уудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, Хурлын бодлого, шийдвэрийг иргэдэд тайлбарлан таниулах, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.
Орхон аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ хамтран зохион байгуулах бөгөөд төрийн үйлчилгээг 29 багийн нутаг дэвсгэр дээр 35 байгууллагаар дамжуулан иргэдэд хүргэхээр зорьж байна.

Ulaanbaatar