ӨМНӨГОВЬ: Архивчдын өдрийг угтан шилдгүүдээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-07 18:52:46

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол улсад орчин цагийн архивын алба үүсэж хөгжсөний 98 жилийн ой тохиож байна.

 

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 23 дугаар тогтоолоор батлагдсан байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг Өмнөговь аймагт 2025 оны 9-11 дүгээр сард зохион байгуулж, энэ сарын эхээр шилдэг байгууллагуудаа тодруулжээ.

 

Үзлэгт төрийн 106 байгууллага хамрагдсан байна. Мөн архивчдын өдрийг угтаж “Монгол бичгийн хэрэглээг албан хэрэг хөтлөлтөд нэвтрүүлэхэд анхаарах асуудал”, “Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг оновчтой ашиглах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

 

Мөн архивчдын дунд монгол бичгийн олон төрөлт уралдаан, эрдэм шинжилгээний хурал, спортын тэмцээн зохион байгуулж, 140 гаруй архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчид хамрагджээ.

 

Шилдэг байгууллагаар Даланзадгад сумын ЗДТГ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартыг хангах чиглэлээр 15 сумаа тэргүүлж тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт Өмнөговь аймгийн ИТХ, гутгаар байрт эрүүл мэндийн газар тус тус шалгарчээ.


Өмнөговь аймгийн төрийн архивыг 1957 онд үүсгэн байгуулж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 71 дүгээр тогтоолоор тус аймаг дахь улсын архив болон өргөжүүлжээ.

Related news